loader

“АХЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА” УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан алба хаагчдын урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Ахлагч Танд баярлалаа” урлагийн үзлэгийн шигшээ шатны шалгаруулалтыг өнөөдөр /2024.04.09/ амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг нар гардуулж, баяр хүргэв.
Тус урлагийн үзлэг хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжүүдийг 7 бүсэд хуваан гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлагын төрлөөр шилдгүүдийг тодруулсан. Бүс бүрээс нэг, хоёрдугаар байрт шалгарсан нийт 56 алба хаагч шигшээ буюу эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдсөн юм.
Гоцлол дуу төрлийн нэгдүгээр байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Нандиншагай, хоёрдугаар байрт 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, дэслэгч Н.Төгөлдөр, гуравдугаар байрт 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ж.Мягмардэмбэрэл;
Гоцлол бүжиг төрлийн нэгдүгээр байрт Сургалт судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Дамжааны захирагч-багш, дэслэгч Б.Анун, хоёрдугаар байрт Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Төгөлдөр, гуравдугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч, ахмад Г.Зулцэцэг;
Гоцлол хөгжим төрлийн нэгдүгээр байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч О.Хонгорзул, хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч, ахлах дэслэгч И.Хосбаяр, гуравдугаар байрт Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Техник хяналтын ажилтан, дэслэгч Я.Бат-Үүл;
Уран уншлагын төрлийн нэгдүгээр байрт Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Анхтуяа, хоёрдугаар байрт Сэлэнгэ аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Алтанхуяг, гуравдугаар байрт Үйлдвэр аж ахуй барилгын хэлтсийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Н.Тэмүүлэн нар тус тус шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд