loader

ДЭД ХУРАНДАА Б.ТЭМҮҮЛЭН ШИНКИОКУШИНКАЙ КАРАТЭГИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын дэд дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн Америкийн Нэгдсэн Улсын Гуам хотноо зохион байгуулагдсан Шинкиокушинкай каратэгийн “2024 Guam full contact karate championship” олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, +90 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнд Монгол, Америкийн Нэгдсэн Улс, Япон, Филиппин зэрэг улсын нийт 42 тамирчин 10 ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд