loader

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БИЛЭГТИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулж буй “Нээлттэй мэдээлэл-Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд алба хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны залгамж чанарыг бэхжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийг урьж, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр бригадын генерал Б.Билэгт өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөмж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ алба хаагчдын асуултад хариулж, харилцан санал солилцон, хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүслээ.
Тус уулзалтад Шийдвэр гүйцэтгэх албаны бие бүрэлдэхүүн танхимаар, харьяа газар, хэлтсийн нийт 47 ахлах шийдвэр гүйцэтгэгч, 244 шийдвэр гүйцэтгэгч цахимаар оролцов.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд