loader

Ц.УРТНАСАН "ХАТАН ИЖИЙ-2024" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕСӨН ЭЭЖИЙН НЭГЭЭР ТОДОРЛОО

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх “Хатан ижий-2024” хүндэтгэлийн арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл, үр хүүхдүүд нь тус салбарт амжилттай ажиллаж байгаа, алдаршуулан өргөмжлөх, тэдний үйлс бүтээлийг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Цундагын Уртнасан оролцож, “Хатан ижий” өргөмжлөл хүртлээ.
“Хатан ижий-2024” хүндэтгэлийн эзнээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас нийт 9 ээжийг өргөмжилсөн юм.
Бэлтгэл ахлах ахлагч Ц.Уртнасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан бөгөөд түүний хоёр хүүхэд өнөөдөр тус байгууллагад ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд