loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2024 ОНЫ 05 ДАХЬ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 05 дахь дугаар хэвлэлтээс гарсан байна.

Тус дугаарт Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай, Хянан шалгах түр хороо байгуулах тухай, Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай тогтоолыг тус тус нийтэлсэн байна.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд