loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2024 ОНЫ 01 ДЭХ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 01 дэх дугаар хэвлэлтээс гарсан байна.

Тус дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолыг нийтэлжээ.
Мөн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг тус тус нийтэлсэн байна.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд