loader

“МОНГОЛ ХАЛАМЖ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, “Монгол халамж” төрийн бус байгууллагатай Зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд сургалт зохион байгуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд хууль, эрх зүйн мэдлэг, амьдралын зөв дадал олгоход дэмжлэг үзүүлэх, харилцаа хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг сургалтад хамруулах юм.
Тус санамж бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.Саруултамир болон “Монгол халамж” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Отгончимэг нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд