loader

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБА ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛААГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллаагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээ, 2024 онд дэвшүүлсэн зорилт, тулгамдаж буй асуудлын талаар тус тус мэдээлэл өглөө.
Энэ үеэр бригадын генерал О.Баасандамба Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын бодлогын шинэчлэлтийн талаар мэдээлэл хийсэн юм.
Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бие бүрэлдэхүүн танхимаар, харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн алба хаагчид цахимаар оролцлоо.
Мөн үеэр бригадын генерал О.Баасандамбад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудын үйлдвэрлэл, хоригдлуудын гар урлалын үзэсгэлэн, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээдүүдэд хяналт тавих Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд