loader

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ УГТАН ХҮМҮҮЖИГЧДИЙН ДУНД УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Шинэ жилийн баярыг угтан хүмүүжигчдийн дунд урлаг, соёлын арга хэмжээг өнөөдөр /2023.12.26/ өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Оны тэргүүний хүмүүжигч”, Хөдөлмөрийн аварга, бүтээлч хүмүүжигч, Шилдэг хамт олон, Шилдэг өрөөг шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм.
Эмэгтэй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, урлагаар дамжуулан сэтгэл зүйн байдалд эерэг нөлөөлөл үзүүлэх, тэдэнд сэтгэлийн дэм, урам зориг өгөх тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Соёмбо чуулгын уран бүтээлчид, Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Э.Анхбаяр, М.Баярмагнай, Соёлын тэргүүний ажилтан Б.Жавхлантөгс, Б.Халиун, Б.Баярт, Р.Наранцэцэг, Р.Алтанзул, Залуус хамтлаг, залуу уран бүтээлч Ж.Довдон, Б.Тунсаг нар уран бүтээлийн дээжээ өргөлөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд