loader

ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.САЙНЗОРИГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзав.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хүрээнд хууль сахиулах салбарын эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжих, салбарын автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийг шинэчлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд