loader

ХҮМҮҮЖИГЧДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ

✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран нийт хүмүүжигчдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрууллаа.
✅ Тодруулбал, хүмүүжигчдийг хэвлийн эхо, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хөх, бамбайн эхо, зүрхний цахилгаан бичлэг, шээс, цус болон биохимийн шинжилгээ, оношилгоонд тус тус оруулжээ.
✅ Хүмүүжигчдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамт олонд тус ангийн удирдлагууд талархал илэрхийлэв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд