loader

“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсыг зарлан тунхаглаж, төр улсаа сэргээн мандуулсан цаг үетэй зэрэгцэн 1921 онд анх үүсэн байгуулагдсан түүхтэй тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг билээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсан цаг хугацаа, түүхэн замналтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"- ийг жил бүрийн долдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд тус өдөр өнөөдөр тохиож байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд