loader

415 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги түүхт 60 жилийн ойгоо 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Тус ангийн түүхт 60 жилийн ойн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагууд, ахмад ажилтнууд оролцлоо.
Мөн үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Төв аймгийн Засаг даргын шагналаар шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд