loader

“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ” СЭДВЭЭР АЛБА ХААГЧДАД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичгийг 2023 оны 05 дугаар сарын 15-нд байгуулсан.Тус санамж бичиг болон Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцэгээ “Хүний эрхийн тухай ойлголт” сэдвээр алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа.Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагын 1000 гаруй алба хаагч хамрагдаж, Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийн хүрээнд хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд