loader

“ЭРҮҮЛ БИЕ-ЗӨВ ДАДАЛ” ЯВГАН АЯЛАЛД ШШГБ ОРОЛЦОЖ, БОГД ХААН УУЛЫН НОЁН ОРГИЛД БАЙГУУЛЛАГЫН ТУГИЙГ МАНДУУЛЛАА



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан залуу алба хаагчдыг мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллыг зохион байгууллаа.

Дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан тус аялалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид оролцож, Богд хаан уулын ноён оргилд байгууллагын тугийг мандууллаа.
Мөн энэхүү явган аялалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын 170 гаруй алба хаагчид оролцсон юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд