НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДҮҮДЭЭР МОРИНГИЙН ДАВАА ОРЧМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛҮҮЛЛЭЭ
2023-05-25

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх, хүүхдийн тоглоомын талбайг угаах ажил хуваарийн дагуу хийгдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны хогийн цэг орчмын хог хаягдлыг түүх, ачих, цэвэрлэх ажлыг Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан этгээдээр гүйцэтгүүллээ. Цэвэрлэгээ үйлчилгээ хийгдсэн энэ хэсэгт барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр баригдаж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орох аж.
Ял шийтгүүлсэн этгээдүүд энэ өдөр 4 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

.png)