loader

“ШШГБ-ын ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний хурал боллоо


Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр цахимаар зохион байгуулж, шилдэг илтгэлийг шалгарууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр “ШШГБ-ын ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн 310 дугаар дамжааны сонсогч Б.Элбэгзаяа, Ц.Буянжаргал, хоёрдугаар байрт “ШШГБ-ын ахлагч бүрэлдэхүүн болон удирдах албан тушаалтан хоорондын харилцаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр 435 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Батдорж, гуравдугаар байрт “ШШГБ-ын цагдан хорих байрны харуул хамгаалалтын ажилтнуудын үүрэг гүйцэтгэлтэд тулгамдаж буй зарим асуудал, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх арга зам” сэдвээр Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлагч Я.Энхбаяр нар тус тус шалгарав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд