loader

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа нэгжийн шилэн дансны үйл ажиллагаанд хяналт тавин, үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон 58 төсвийн байгууллага, 4 төрийн өмчит үйлдвэрийн газар буюу нийт 63 аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, газар, хэлтэс, хорих ангиуд www.shilendans.gov.mn цахим хуудаст мэдээлэл байршуулж ажилласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн санхүүгийн албан хаагчдын дунд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэргэшүүлэх болон давтан сургалтын үеэр Сангийн яамнаас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд