loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр:

Улсын хэмжээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны статистик мэдээ 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 44731 гүйцэтгэх баримт бичгийн 2.6 их наяд төгрөгийг биелүүлэхээс 24406 гүйцэтгэх баримт бичгийн 788.3 тэрбум төгрөгийг биелүүлж, 20325 гүйцэтгэх баримт бичгийн 1.8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтийн улсын дундаж үзүүлэлт 54.6 хувь, мөнгөн дүн 29.8 хувьтай ажилласан ба өмнөх оны мөн үеэс гүйцэтгэх баримт бичгийн тоо 8410-аар илүү, бодит биелэлт 0.4 хувиар өссөн, мөнгөн дүн 10.9 хувиар өссөн үзүүлэлттэй ажиллалаа.

Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн талаар:
2022 онд нийт хоригдлын 46.3 хувийг ажлын байраар хангаж, 2,023.8 сая төгрөгийн цалин бодогдсоноос хоригдлын гэм хорын төлбөрт 331.2 сая төгрөг, ар гэрээс нь шууд төлсөн болон байгууллагын дансаар дамжсан нийт 207.1 сая төгрөгийг шүүхийн төлбөрт барагдуулсан.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд