loader

ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчин, дэслэгч Л.ЭНХРИЙЛЭН хүрэл медаль хүртлээ

Дохагийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд "Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ дэслэгч Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Тэрбээр хагас шигшээд ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Криста Дэгүчитэй барилдсан. Тэд өнгөрсөн жил Ташкентэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д таарахад манай бөх түүнийг ялж байсан.
Тэгвэл Дэгүчи Дохад манай бөхөөс даагаа нэхэж цэвэр ялсан юм. Ингэснээр хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хүх Мимитэй дахин барилдаж, торгуулиар яллаа.
Тэрээр ийнхүү ДАШТ-ээс 2 дахь хүрэл медалиа хүртлээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд