loader

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай Улсын Ерөнхий Прокурорын газрын туслах прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Энхтөр, хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Идэрбат, Дундговь аймгийн  Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ч.Бямбажаргал, ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах прокурор М.Үрэлцэцэг нар танилцлаа.

Энэ үеэр ял эдлүүлэх ажиллагаа хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж, хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авч, тухай бүрт нь шийдвэрлэн, үүрэг чиглэлээр хангаж,  ажиллалаа.

Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын туслах прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Энхтөр тус газрын үйл ажиллагаа хуулийн хүрээнд жигд явагдаж байгааг онцолсон бөгөөд  нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.   


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд