loader

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ӨДӨРЛӨГТ ШШГБ ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЛАВЛАГАА ОЛГОЖ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Монголын Хуульчдын холбооноос иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 11:00-17:00 цагт зохион байгуулна.
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар оролцон, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, Өр төлбөртэй эсэх лавлагаа, Ял эдэлж байгаа болон Суллагдалын тодорхойлолтыг үнэ төлбөргүй олгох юм.
Мөн өдөр 21 аймгийн Төв талбайд болох “Хуульчийн Про Боно өдөр”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүд оролцоно.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд