loader

Төрийн мэдээлэл эмхэтгэл

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд      өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Мөн дугаарт “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухайОрхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд нийтлэгдсэн ба “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “13.Шүүх шинжилгээний ерөнхий газар” гэж нэмсэн байна. Харин Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх; -биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтэц /итгэмжлэгдсэн лаборатори, агуулах, терминал, тээвэр логистикийн төв/-ийг бий болгох; -уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Түүнчлэн Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулах, хот байгуулахтай холбогдуулан 2023-2030 он хүртэлх хугацаанд дараах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Үүнд: 1/“Шинэ Хархорум” хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах; 2/“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах; 3/“Шинэ Хархорум” хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг  батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд