loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны 01 дүгээр улирлын тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй үг хэлж, хурлын үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу явуулсан.  

Хурлын явцад Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Хишигбаяр Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны 01 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нийт алба хаагчдад уншиж танилцууллаа.     

Зөвлөгөөний үеэр Хорих ял эдлүүлэх албаны хэлтэс, төвийн дарга нар цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог эрчимжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд үйлчилгээний стандартыг баримтлан ажиллах талаар харилцан санал солилцож, оновчтой санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэв.    

Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй нийт алба хаагчдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллах чиглэлээр үүрэг өгч, ажлын амжилт хүслээ.

Тайлангийн хурлыг хааж Соёмбо чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд