loader

Төрийн мэдээлэл эмхэтгэл

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайДаатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд  тухайн хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт болон өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Харин Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.

Мөн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан ажээ.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаараас Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой  ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд