loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

                     

 

Д/д

 

Зорилт

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Биелэлт

 

1.

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

 

1.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэх;

            ШШГЕГ-ын 2022 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх 2 дахь үе шатны төлөвлөгөөг тус тус батлан анги, байгууллагуудад 2022.02.15-ны өдрийн 07/290 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

1.2. Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс салбар нэгжийн  Авлигын эсрэг үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн, дүнг тооцох;

            ШШГЕГ-ын 2022 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх 2 дахь үе шатны төлөвлөгөөний биелэлтийг ШШГЕГ-ын алба, газар, хэлтсээс жилийн эцсийн байдлаар гаргуулан авч, нэгтгэж, АТГ-ын цахим санд бүртгэсэн.

2

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим хуудсын хэрэгжилтийг хангах

2.1  Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид ажиллах эрх бүхий албан тушаалтныг /ЭБАТ-ууд/ шинэчлэн томилж, үүрэг чиглэлээр тогтмол хангаж ажиллах;

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022.01.06-ны өдрийн А/05 дугаар тушаалаар анги, байгууллагын 53 эрх бүхий албан тушаалтныг шинэчлэн томилж, тэднийг мэргэшүүлэх цахим сургалтыг 2022.01.11-ний өдөр зохион байгуулж, үүрэг чиглэл, ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэгийг өгч ажилласан. Тайлант хугацаанд анги, байгууллагын 24 эрх бүхий албан тушаалтан шинээр болон шилжин томилогдсон бөгөөд цахим сангийн эрх үүсгэж өгч, тухай бүр дэмжлэг, үүрэг чиглэлээр ханган ажилласан.

2.2 Албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан авах, цахим бүрдүүлэлтийг хангаж ажиллах;

             Албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан авч, цахим бүрдүүлэлтийг ханган ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар шинэчилсэн мэдүүлэг 790,  шинээр, шилжин болон дэвшин томилогдсон 411, их хэмжээний өөрчлөлт мэдүүлсэн 19 нийт 1220 албан хаагчаас ХАСХОМ-ийг гаргуулан цахимд баталгаажуулж, эрх бүхий албан тушаалтнаар дэвшин, шилжин томилогдсон 25 албан хаагчид эрх үүсгэн өгч, нууцын баталгааг гаргуулан авсан. Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, мэдүүлэхээс татгалзсан албан хаагч байхгүй байна.

3

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

3.1 АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, анги, байгууллагын албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ (фэйсбүүк, твиттер, уоutube суваг), мөн лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэрэг бүхий л боломжтой хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэсэн байх;

          АТГ-аас “Шударга ёс хөгжил дэвшилд” мэдээллийн самбарт байршуулах мэдээллийг ирүүлж байгаа бөгөөд ШШГЕГ болон анги, байгууллагад дээрхи мэдээллийг хүргүүлэх “ШШГБ-ЭБАТ” групп чатыг үүсгэн, мэдээллийг албан хаагч, олон нийтэд түгээж байна. Тайлант хугацаанд АТГ-аас ирүүлсэн 2 удаагийн буюу 10 ширхэг постерийг хүлээн авч, байршуулсан. ШШГЕГ болон анги, байгууллагын цахим сайт, фэйсбүүк хуудас, албаны конторын хэсэгт 40, 50 инчийн дэлгэц байршуулан АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг зэргийг тогтмол байшуулж, иргэд олон нийтэд боломжит хэлбэрээр хүргэсэн.

 

3.2. Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг анги, байгууллагын онцлогт тохируулан зохион байгуулах;

          Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” аяныг улсын хэмжээнд зохион байгаатай холбогдуулан ШШГБ-ын хэмжээнд “Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэе" 3 сарын аянг зохион байгууллаа. Аяны хүрээнд олон нийтийн сүлжээг ашиглан авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчилан таниулах, үнэн зөв мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжаас авах, түгээх зорилгоор “Авлигатай тэмцэх газар” цахим хуудас, “АТГ-олон нийтийн төв” фэйсбүүк  хуудсанд ШШГБ-ын нийт албан хаагчдыг нэгдүүлсэн.

          ШШГЕГ-ын харьяа нийт анги, байгууллагад  фэйсбүүк хуудас нээн Авлигын шилэн бөмбөлөг, Харандааны адал явдал, Хөрөнгө, орлогын мэдүүлэг, Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд хэн хамаарах вэ?, Авлигын эсрэг олуулаа нэгдье, 110 тусгай дугаар, АТГ-ын мэдээлэл, Авлига хүнд суртлыг таслан зогсооход “Е-Моngolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системийн үүрэг оролцоо сэдэвт видео шторк, телезохиомж зэргийг АТГ-ын цахим хуудаснаас татан авч анги, байгууллагын цахим хаяг, фэйсбүүк хуудаст байрлуулан иргэд, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулсан.

3.3. Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчилах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх;

            Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Авлигатай тэмцэх газраас гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсыг сурталчилах ажлын хүрээнд анги, байгууллагад мэдээллийг хүргүүлж, ШШГЕГ болон 52 анги, байгууллагын цахим сайт, фэйсбүүк хуудаст логог ижил стандарт харагдахуйцаар байршуулсан.

Үүргийн биелэлтийг АТГ-ын ажилтан, комиссар Г.Ундармаад /undarmaa@iaac.mn/ цахим шуудангаар илгээсэн болно.

 

4.

 

Авлигын эсрэг сургалт зохион байгуулах, албан хаагчдыг АТГ-аас зохион байгуулах сургалтад хамруулах

4.1. Авлигын эсрэг сургалтын санал, захиалгыг төлөвлөгөөнд тусгуулахаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст хүргүүлсэн байх;

          2022 онд АТГ-ын давтан сургалтад 163, анхан шатны сургалтад 317 албан хаагчийг хамруулахаар санал хүргүүлсэн.

 

4.2. АТГ-аас зохион байгуулдаг авлигын эсрэг анхан болон давтан сургалтад албан хаагчдаа хамруулсан байх;

           2022 онд АТГ-ын Олон нийтийн төвийн сургалтад ШШГЕГ-ын 150, анги, байгууллагын 330, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн 2, нийт 482 албан хаагчийг хамруулсан.

4.3. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоо, сургагч багшаар дамжуулан иргэд, хүүхэд залуус хүргэх шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, үр дүн тооцож, тайлагнасан байх;

          ШШГБ-ын хэмжээнд “Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэе" 3 сарын аяны хүрээнд 2022.04.14-ний өдөр Сонтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газрын эрх бүхий албан тушаалтан хошууч Б.Энхбат нь Төв аймгийн Баян сумын ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн 70 сурагчид Авлига, түүний хор хөнөөл, “Цэргийн тангараг, “Цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулсан.

           2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 100 гаруй сурагчдад, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хүмүүн 3 дугаар сургуулийн төгсөх ангийн 110 гаруй сурагчдад, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр аймгийн 13 дугаар цэцэрлэгийн 25 багш ажилчдад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар тус тус сургалт зохион байгуулсан.

Сурагчдад Авлигаас эсрэг хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалтын тухай хуулиудаар 500 ширхэг гарын авлага, брошур бэлтгэн тараан хуулийг сурталчлан тэдэнд хэрэгтэй хуулийн мэдээлэл, зөвлөгөө өгч, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сурагчидтай нээлттэй ярилцлага хийн тэдний санал хүсэлтийг сонсон заавар зөвлөмжийг өгч ажилласан байна.Сургалтын үеэр танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, тэргүүн байр, дэд байранд шалгарсан сурагчдыг Өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

Дорноговь аймаг дахь ШШГГ-аас байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн их эмчийн төгсөх ангийн оюутнуудад байгууллагын үйл ажиллагааг танилцуулж төрийн тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцлог, нийгмийн баталгааг танилцуулан үйл ажиллагаагаа сурталчилан ажилласан.

5

Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх, хариуг хугацаанд нь мэдэгдэх

5.1   Авлигатай    тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмж,

5.2   Мөрдөгчийн мэдэгдэл,

5.З.Зөрчил арилгуулах албан бичгийн хүрээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулах

         АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2022.02.14-ний өдрийн 05/284 дүгээр албан бичгээр мөрдөгчийн мэдэгдлийг хүлээн авч, ШШГЕГ-ын харьяа анги, байгууллагуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт зохион байгуулах, дотоод болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр үүрэг өгч, биелэлтэд хяналт тавин ажилласан.

6

Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санаачилга өрнүүлэх

6.1. Анги, байгууллагын хэмжээнд “Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэе” аян, арга хэмжээг зохион байгуулах;

          ШШГЕГ-ын даргын 2022 оны А/45 дугаар тушаалаар “Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэе” аяныг нийт анги, байгууллагын хэмжээнд 2022.03.01-2022.06.01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Аяны хүрээнд нийт 52 анги, байгууллага нь авлига, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 84 удаагийн сургалт, мэдээллийг зохион байгуулж, давхардсан тоогоор 3100 албан хаагчийг сургалтад хамруулжээ.

Мөн албан хаагчдын дунд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр АХА тэмцээн-29 удаа, Эссэ бичлэгийн уралдаан-5 удаа, Агшин болон дэвжээ цэнгээнт тэмцээн-2 удаа нийт 36 удаагийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон албан хаагчдыг шагнаж урамшуулсан байна.

Албан хаагчдын дунд 6 удаагийн зөвлөгөөн, орон нутаг дахь төрийн байгуулагатай хамтран 2 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн аяны хүрээнд нийт албан хаагчдаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар баталгаа гаргуулан авч ажиллалаа.

6.2. ШШГЕГ болон анги, байгууллага нь зохион байгуулах хэлэлцүүлэг, сургалт, семинар, уулзалтад авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллийг оролцуулах;

          2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр цахим хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгуулсан.

Цахим хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн прокурор, цагдаагийн байгууллага, аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 20 гаруй алба хаагчдын төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгээс олон улсын тэргүүн туршлагыг судлах, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангахад шаардлагатай программ хангамж, шаардлага хангасан үзүүлэлт бүхий цахим бугуйвчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шуурхай албаны ажилтны орон тоог нэмэгдүүлэх, ялаас оргон зайлах үеийн эрэн сурвалжлах ажиллагааны журам, ялын хэрэгжилтийг хангах явцад үүсч буй түр саатуулах тусгайлсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх нэгжийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, ажиллагааны зардал, техник хангамжийг шийдвэрлэх зэрэг олон ажил хэрэгч саналыг дэвшүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлуулахаар тогтсон.

2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход шаардлагатай мэдээллийг нэгтгэх, хэрэгцээтэй эрх зүйн баримт бичгийг боловсруулах зорилгоор “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, түүнд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран зохион байгуулсан.

Цахим хэлэлцүүлэгт Дотоод хэргийн хэргийн их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн багш судлаачид, прокурорын байгууллага болон ажил олгогч байгууллага, аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн удирдлага, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хариуцсан 20 гаруй алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

         Хэлэлцүүлгээс олон улсын тэргүүн туршлагыг судлах, боловсруулагдаж буй хуулийн төсөлд санал оруулах чиглэлийн талаар ярилцаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлснийг хуулийн төсөлд тусгах ажлын хэсэгт уламжлуулахаар тогтсон.

           -Тус алба нь хуулиар хүлээсэн чиг үүргээ нэг мөр хэрэгжүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуультай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан.

Эрдэм шинжилгээний хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагч, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд цахимаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан алба хаагч нарын төлөөлөл оролцсон. Хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагааны хэлтсийн прокурор, докторант Т.Амарзаяа, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ц.Ганчимэг, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Х.Төгөлдөр нар илтгэл хэлэлцүүлэн, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг зөвлөмж болгон гаргахаар тогтсон болно.

6.3. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ, хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авсан байх;

         2022 онд Хаан банктай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан. Гэрээнд төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн банкны мэдээлэл, лавлагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас бусад асуудалд ашиглахыг хориглох заалтыг тусгасан.

7

Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх шалтгаан, нөхцлийг арилгуулах арга хэмжээ авах

7.1 Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хас банктай мэдээлэл солилцох ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх;

 

         Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран ажиллах гэрээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, төлбөр төлөгчийн газрын мэдээллийг цахим хэлбэрээр солилцох ажлыг нэвтрүүлсэн.

        Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн 9129 гүйцэтгэх баримт бичигт холбогдох 2.0 их наяд төгрөгийн төлбөртэй 8189 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, 2350 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг сэргээж Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газартай харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.

         Хас банканд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/2425 дүгээр албан бичгээр хамтран ажиллах санал хүргүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3-2/2825 дугаар албан бичгээр хамтран ажиллах гэрээг үзэглэхээр хүргүүлээд байна.

7.2 ШШГБ-аас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар “Хэрэглэгчийн үнэлгээ” хийлгэх;

          Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны А/302 дугаар тушаалаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлын ерөнхий удирдамжийн дагуу “ШШГБ-ын Хэрэглэгчийн үнэлгээ 2022”-ыг хийлгэхээр “Ажиглалт” ТББ-ыг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

         “Хэрэглэгчийн үнэлгээ 2022”-ын хүрээнд “Ажиглалт” ТББ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баривчлах төв, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих анги, нэгжүүдэд ажиллаж судалгаанд хэрэглэгчийн үнэлгээгээр 90.5 хувь буюу 4.52 оноотой дүгнэгдсэн. ШШГЕГ-ын 2022 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайланд хамтатган ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

7.3 Төлбөр төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох хуульд заасан хугацааны сануулгыг мобайл аппликейшнээр дамжуулан цахим хэлбэрээр талуудад мэдэгдэх;

         Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөрөнгийн мэдээлэл, хугацааны сануулга бүхий алба хаагчдад зориулсан гар утасны аппликейншныг боловсруулан appstore, playstore-т “ШГА мэдэгдэл” нэрээр байршуулж, үйл ажиллагаанд ашиглаж байна.

7.4 “ШГА Талууд” програм хангамжаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдээлэл өгөх, үйл ажиллагааг ил тод нээлттэй явуулах;

         Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор cdea.gov.mn цахим хуудсыг дамжуулан төлбөр төлөлт болон бусад ажиллагааны талаарх мэдээллийг интернетийн орчинд хүлээн авах боломж нөхцөлийг бүрдүүлэн мэдээллийг талуудад цахимаар хүргэж байна.

         Уг ажлын хүрээнд гар утсанд зориулсан программын тусламжтайгаар appstore, playstore-т “ШГА талууд” нэрээр аппликейшн боловсруулан байршуулж, 2019 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаанд нэвтрүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 101327 гүйцэтгэх баримт бичигт холбогдох оролцогч талуудад цахим хэлбэрээр мэдээлэл авах эрхийг олгоод байна.

8

Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах

8.1 Боловсруулж байгаа хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулсан байх, төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийнсанал, шүүмжлэлийг хүлээн авах боломжийг бүрдүүлэх;

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим сайтын хуу

Танд туслая

Хандалтын тоолуур

Алсын хараа

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар НҮБ-аас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах

Фэйсбүүк

Холбоо барих