loader

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН САНААЧИЛСАН ‘’ТЭРБУМ МОД’’ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “100 САЯ МОД ТАРИХ ХӨТӨЛБӨР’’-ИЙН

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан ‘’Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоог хангах зорилгоор байгууллагын хэмжээнд 2030 он хүртэлх хугацаанд 100 сая мод тарих үүрэг амлалт авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/152 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санаачлагаар хэрэгжүүлэх ‘’100 сая мод тарих хөтөлбөр’’-ийг стратегийн баримт бичгийн хэлбэрээр батлан ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 8 чиглэлийг баталгаажуулан стратеги зорилт болгон бэхжүүлсэний зэрэгцээ 2022 онд 45 ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан нийт харьяа хорих анги, байгууллага, салбар нэгжид хүргүүлэн, биелэлтэд хяналт тавих ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх 100 сая мод тарих стратеги хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  харьяа алба, газар, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, байгууллага, салбар нэгж бүр нэгжийн даргын тушаалаар мод тарих ажлыг хариуцсан ажлын хэсгийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тусгайлсан нэмэлт чиг үүрэг бүхий албан тушаалтныг томилон, үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг жигдрүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 сая мод тарих ажлын нээлтийн үйл ажиллагааг  2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын сургалтын төвийн байршил буюу таширын аманд 2500 ширхэг мод тарьсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 100 сая мод тарих ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ХААИС-ийн Агро экологийн сургуультай хамртан ажиллахын зэрэгцээ салбар, нэгжүүдийн хэмжээнд хувийн хэвшлийн 21 байгууллагатай хамтын үйл ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. 

2022 оны 01 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд мод тарьж ургуулах анхан шатны мэдлэг олгох, сургагч багш бэлтгэх сургалтыг ХААИС-ийн агро экологийн сургуултай хамтран зохион байгуулж 51 алба хаачийг хамруулсан мөн давтан сургалтыг 2023 онд зохион байгууллахаар төлөвлөөд байна.

Мод тарих ажлын хэсгийн зүгээс 2022 онд харьяа хорих анги, байгууллага, салбар нэгжид албан бичгээр 10 удаа тодорхой үүрэг чиглэл хүргүүлэн ажилласны зэрэгцээ шуурхай мэдээлэл солилцох үндсийг бүрдүүлэх зорилгоор дотоодын цахим хаягийг нээн ажиллуулж, 7 хоног бүрийн мэдээллийг авч нэгтгэх, үүрэг даалгавар, зөвлөмж хүргүүлэх ажлыг тогтмолжууллаа.

100 сая мод тарих стратеги хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хорих ял эдлэгсдийн дунд мод тарих ажлын үр нөлөөг сурталчлах, тэдний авьяас ур чадварыг нээн илрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/86 дугаар тушаалаар  ‘’Ногоон дэлхий- Бидний гэр’’ гар зургийн уралдааныг зохион байгуулж энэхүү уралдаанд 500 гаруй хүмүүжигч идэвхтэй оролцсоноос 55 бүтээлийг дараачийн шатанд шалгаруулан дүгнэсэн бөгөөд байгууллагын цахим хаягаар шилдэг бүтээлийг олон нийтэд хүргэн суртачилсан.

Түүнчлэн мод тарих ажлыг ял шийтгэлийн бодлоготой уялдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг мод тарих үйлсэд татан оролцуулах, нийгэмших, нийтэд тустай ажил хийх боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газар, Сонгинохайрхан дүүргийн “Олон улсын худалдаа, ложистикийн төв” төрийн өмчит хувьцаат компани, зарим аймгийн төв, бусад дүүргийн хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар 82.850 модны үрсэлгээ бэлдэж, 102378 ширхэг мод тариад байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх 100 сая мод тарих ажлын хүрээнд хаврын мод тарилтыг 2022 оны 05 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулж үрээр 404450 ширхэг, харандаа үрсэлгээгээр 310050 ширхэг, тарьц суулгацаар 37041 ширхэг нийт 751541 /долоон зуун тавин нэгэн мянга, таван зуун дөчин нэгэн/ширхэг мод тарсан.

Намрын мод тарилтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулж үрийн үрсэлгээгээр 23834 ширхэг, суулгацаар 20450 ширхэг 75234 /далан таван мянга, хоёр зуун гучин дөрөв/ ширхэг мод тарьсан.

Байгууллагын хэмжээнд 2022 онд нийт 826975 /найман зуун хорин зургаан мянга, есөн зуун далан тав/ ширхэг мод тариад байна.

Мөн байгууллагын хэмжээнд 20 ширхэг хүлэмж байгуулж, 25 хорих анги, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид нийт 58.7 га газарт мод тарьсан.

Мод тарих нь 3 том буяны 1 тул алба хаагчид, хүмүүжигчдэд мод тарих ажилд идэвдх санаачлагатай оролцож байна. 

            Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй "100 сая мод тарих хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлсэн, мөн аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан “Шилдэг тохижилт, ногоон байгууламж”, “Шилдэг бүтээлч байгууллага” “Эко өрх, байгууллага” зэрэг аян, болзолт, урамшуулалт уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус амжилттай оролцож, тэргүүн байр болон дэд байруудад шалгарчсан.

Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нийт хорих анги, байгууллага, салбар нэгж дэх мод тарих ажил хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг эрчимжүүлж, 2022 онд тарьж ургуулсан модны тоог жил бүр өссөн дүнгээр нэмэгдүүлж, мод үржүүлгийн нөөц бааз болох газруудыг нэмж байгуулах, жилийн 4 улиралд тасралгүй мод тарих ажлыг зохион байгууллахаар зорилт тавин ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд