loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн”-ий шилдгүүд тодорлоо.
Тус тэмцээнд нийт 47 хорих анги, байгууллагын баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, дартс, туухай өргөлтийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн”-ий шилдгүүд тодорлоо.

Тус тэмцээнд нийт 47 хорих анги, байгууллагын баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, дартс, туухай өргөлтийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Эмэгтэй шатрын төрөлд нэгдүгээр байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн тогооч, Э.Оюунболор;

хоёрдугаар байрт Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Буянхишиг;

гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлагч Б.Отгончимэг;

Эрэгтэй шатрын төрөлд нэгдүгээр байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн тогооч Б.Отгонтулга;

хоёрдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Батбаяр;

гуравдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шүдний эмч, хошууч Б.Дорждагва;

Эмэгтэй ширээний теннисний төрөлд нэгдүгээр байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Д.Мэндбаяр;

хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нярав, ахлах ахлагч Н.Эрдэнэчимэг;

гуравдугаар байрт Баривчлах төвийн нярав, дэд ахлагч Б.Дуламханд;

Эрэгтэй ширээний теннисний төрөлд нэгдүгээр байрт Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Наранбаяр;

хоёрдугаар байрт 427 дугаар нээлттэй хаалттай хорих анги Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, ахмад Т.Адилбек;

гуравдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир;

Эмэгтэй дартсын төрөлд нэгдүгээр байрт Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, ахмад Д.Байгаль;

хоёрдугаар байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Э.Сумъяа;

гуравдугаар байрт Банкны төлбөр барагдуулах газрын нярав, дэд ахлагч  Б.Сувд-Эрдэнэ;

Эрэгтэй дартсын төрөлд нэгдүгээр байрт Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Билгүүн;

хоёрдугаар байрт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Анар;

гуравдугаар байрт 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Ж.Энхтайван;

Эмэгтэй туухай өргөлтийн -65 кг төрөлд нэгдүгээр байрт ШШГЕГ-ын тусгай ажиллагааны газрын бүлгийн офицер, дэслэгч Л.Ангараг;

хоёрдугаар байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сэтгэл зүй, дэслэгч Д.Наранжаргал;

гуравдугаар байрт 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нягтлан бодогч, ахлах дэслэгч Г.Мөнхзаяа;

Эмэгтэй туухай өргөлтийн +65 кг төрөлд нэгдүгээр байрт Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогооч, дэд ахлагч Ч.Баасандорж;    

хоёдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нягтлан бодогч, ахмад Б.Наранцэцэг;   

гуравдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сэтгэл зүйч, хошууч Б.Нармандах;  

Эрэгтэй туухай өргөлтийн -80 кг төрөлд  нэгдүгээр байрт Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Намдаг;   

хоёрдугаар байрт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Ганбаяр;  

гуравдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Мөнхбат;   

Эрэгтэй туухай өргөлтийн +80 кг төрөлд нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Алтансүх;

хоёрдугаар байрт 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан,  ахлах ахлагч Т.Сайханжаргал;  

гуравдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч А.Эрдэнэмөнх;

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;

хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн баг, тамирчид;

гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид;

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн баг, тамирчид;

хоёрдугаар байрт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн баг, тамирчид;

гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, тамирчид;

Эмэгтэй волейболын төрөлд нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг, тамирчид;

хоёрдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн баг, тамирчид;

гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид;

Эрэгтэй волейболын төрөлд нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн баг, тамирчид;

хоёрдугаар байрт Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;

гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид;

Волейболын тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор 421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Д.Мэндбаяр;

 

Волейболын тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мандахнаран;

 

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор Цагдан хорих 461 дүгээр ангийн харуул хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ариунболор;

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор 409 дүгээр хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, ахмад Д.Мөнхтөр;

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт 421 дүгээр нээлттэй хорих анги шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бөгөөд дэд байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар; гуравдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Шалгарсан баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд