loader

ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2023 онд алба хаагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалтын арга хэлбэрийг нэвтрүүлж, мэргэшсэн чадварлаг хамт олныг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
✅Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хотын бүсийн анги, байгууллага, салбар нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчид болон холбогдох зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төвд гамшиг, ослын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх сургалтад хамрууллаа.
✅2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болсон уг сургалтад нийт 28 алба хаагч хамрагдаж, газар хөдлөлтийн гамшиг, объектын болон ой, хээрийн түймрийн үед утаажилтын бүс, орчноос иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гамшиг, ослын үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд суралцсан байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд