loader

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН АТТАШЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Ноён Жоел Ортезыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Америкийн Нэгдсэн Улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн хоригдол, хоригдогсдыг нийгэмшүүлэх, хүүхдийн тэтгэлэг болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хорих ял, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Ноён Жоел Ортез дээрх саналуудыг дэмжиж буйгаа дурдаад, холбогдох албаныханд уламжлахаа илэрхийлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд