loader

БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГАТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч дарга, Ноён И Кан Санг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пробацийн алба болон Хорих байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр сургагч багшийг урьж, сургалт семинар зохион байгуулах талаар санал солилцов.

Мөн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч дарга Ноён И Кан Сан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг нийгэмшүүлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зэрэгт Солонгосын туршлага, ололт амжилтыг таниулахад хамтран ажиллах боломж, арга замыг эрэлхийлэхээ илэрхийлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд