loader

“АЗИЙН САН”-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа “Азийн сан”-ийн Суурин төлөөлөгч Ноён Марк Кэйнингийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Азийн зарим улс орны Пробацийн алба болон Хорих байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг тэргүүлэх улс орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудаас туршлага судлуулах, дадлагажуулах, үйл ажиллагааны чиглэлээр сургагч багш урьж, сургалт семинар зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг боловсонгуй болгох ажлын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Азийн сангийн Суурин төлөөлөгч Ноён Марк Кэйнинг дээрх саналуудыг дэмжиж буйгаа дурдаад, холбогдох албаныханд уламжлахаа илэрхийлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд