loader

ДЭД АХЛАГЧ А.ЗУУННАСТ ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГА БОЛЛОО

Таеквондогийн насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо боллоо.

Тус тэмцээний 77- килограммын жинд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дэд ахлагч А.Зууннаст аваргын алтан медаль хүртлээ. Ингэснээр Бүгд Найрамдах Казакстан Улсын Астана хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Дэд ахлагч А.Зууннастад спортын өндөр амжилт хүсэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд