loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ДАРГА, ХУРАНДАА Ч.ОЮУНЦЭЦЭГ


Овог, нэр:
Чойжамцын Оюунцэцэг
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Хурандаа, бакалавр

Төгссөн сургууль, дамжаа:
1998 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан;

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
Хорих 421 дүгээр ангид бичиг хэргийн эрхлэгч;
Шийдвэр гүйцэтгэх албанд гэрээт шийдвэр гүйцэтгэгч;
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч;
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч;
Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд чиглэл хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалтын газарт хяналт, шалгалтын байцаагч;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтэст хяналт, шалгалтын асуудал хариуцсан мэргэжилтэн;
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч;
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хяналт, шалгалт дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хяналт, шалгалт дотоод аудитын хэлтсийн дарга;
Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 5 дугаар 25-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд