loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.ДАШДАВАА


Овог, нэр:
Батбаатарын Дашдаваа
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Хурандаа, бизнесийн удирдлагын магистр

Төгссөн сургууль, дамжаа:
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр;
Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
Тогтоол гүйцэтгэх газарт эрлийн туслах ажилтан;
Тогтоол гүйцэтгэх газарт ерөнхий жижүүр;
Баривчлах 431 дүгээр ангид ерөнхий жижүүр;
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч;
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч;
Шийдвэр гүйцэтгэх газарт хүүхдийн тэтгэлэг хариуцсан ахлах мэргэжилтэн;
Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, шинжээч;
Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд