loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮ, ҮЙЛДВЭР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.БАТБАЯР

Овог, нэр: Бумдарийн Батбаяр
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Хурандаа, аюулгүй байдлын магистр

Төгссөн сургууль, дамжаа:
Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр;
Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг аюулгүй байдлын магистр зэрэгтэй төгссөн.
Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан;

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
Хорих 425 дугаар ангид төлөөлөгч, харуул дэглэмийн байцаагч;
Хорих 405 дугаар ангид ахлах төлөөлөгч;
Хорих ял эдлүүлэх газрын Гүйцэтгэх албаны тусгай тасагт төлөөлөгч;
Хорих 405 дугаар ангид ахлах төлөөлөгч;
Хорих 413 дугаар ангид харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга;
Хорих 401 дүгээр ангид харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга;
Хорих 425 дугаар ангийн дарга;
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга;
Хорих 433 дугаар ангийн дарга;
Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн тасгийн дарга;
433 дугаар хаалттай хорих ангийн дарга;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022.11.15-ны өдрийн Б/1547 дугаар тушаалаар Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд