loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ “ТТ-7”-ООС “ТТ-9” РҮҮ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ахлагч бүрэлдэхүүний албан тушаалын зэрэглэлийг “ТТ-7”-оос “ТТ-9” рүү шилжүүллээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэхүү цаг үед тус шийдвэр нь ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт алба хаагчдын 47 хувийг ахлагч бүрэлдэхүүн бүрдүүлэн, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд