Тус хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллага, салбар нэгжийн алба хаагчид цахимаар оролцлоо.
Мөн энэ үеэр ирж буй 2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн зорилтыг бүрэн ханган биелүүлэхэд анхаарч ажиллах чиглэлээр хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх замаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэг мөр хангаж ажиллах;
Төрийн албаны шударга ёсны зарчмын дагуу албан үүргээ нэр төртэй, шударгаар гүйцэтгэж, авлига, хээл хахуулиас ангид байж, байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх;
Алба хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, албан тушаалд дэвшүүлэн томилох, шагнаж урамшуулах асуудлыг хууль журмын дагуу зохион байгуулж, шатлан дэвших буюу карьерийн зарчмыг баримтлах замаар тэдний ажлын бүтээмж, ажиллах урам зориг, итгэлийг нэмэгдүүлэх;
Байгууллага, хамт олны эв нэгдэл, харилцааны соёлыг сайжруулан, бие биедээ тавих зарчимч шаардлагыг өндөржүүлэх, харилцан эерэгээр нөлөөлөх дадал, эв дүйг төлөвшүүлэх замаар төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах;
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээ, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тогтоосон цаг хугацаанд нь тоо, чанарын өндөр үзүүлэлттэй биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах;

Байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх, бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэгт анхаарч ажиллах талаараа дурдаад нийт бие бүрэлдэхүүнд хандан өмнөх жилүүдийн ололт, амжилтаа бататган, шинэ онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээгээ бүрэн биелүүлж ажиллахыг хүссэн юм.