Баянзүрх дүүргийн 5 болон 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Г.Мөнх-Учрал, Б.Бадамханд нар нийгмийн хариуцлагын хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн хэрэглээнд зориулан чихмэл тоглоом, нярай хүүхдийн угж, хувцас хэрэглэлээр тусламж үзүүллээ.

Мөн хүмүүжигчдэд ахуйн хэрэглээний эд зүйлс, гар урлалын нэхмэл утас зэргийг өгсөн байна.
Энэ үеэр сэтгэлийн дэм, эд хэрэглэлийн тусламж үзүүлсэн иргэдэд хүмүүжигчдийн урласан бүтээлийг бэлэглэн, талархал илэрхийлжээ.