loader

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР “ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ТОДОРЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага "100 сая мод тарих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд анги байгууллага, салбар нэгж бүр тус тусын төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг хангаж байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглан шилмүүст, навчит, гоёлын мод, бутлаг ургамал, жимс жимсгэний мод зэрэг 43000 суулгац тарьсан бөгөөд Сүхбаатар сумын “Гэрэлт хөшөө” цогцолбор газарт 200 ширхэг нарс, Алтанбулаг сумын 3 дугаар багийн 2 элс гэх газарт 600 ширхэг агч, бургас, улиас тарьж, ургуулжээ.

Энэхүү амжилтаар тус газар нь Сэлэнгэ аймгийн “Хөдөлмөрийн үр шимийн баяр” буюу Ургацын баярын арга хэмжээний үеэр “Шилдэг бүтээлч байгууллага”-аар тодорлоо.
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь цаашид үрийн үрсэлгээг өргөжүүлэх, хүлэмжийн ашиглалт, мод үржүүлгийн талбайг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд