loader

АМЬЖИРГААНЫ БАТАЛГААЖИХ ТҮВШНЭЭС ДООГУУР ОРЛОГОТОЙ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн сахилга, ёс зүйн салбар хорооноос “Олны хүч оломгүй далай” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Хүүхдийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өрнүүлсэн тус аяны хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж болон Шанд багийн нутаг дэвсгэрт оршин суудаг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон бага насны 5-7 хүүхэдтэй хоёр өрхөд 540,000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн болон түлээ нүүрсний дэмжлэг үзүүллээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд