loader

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан, тус төвийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникийн өнөөгийн нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилт, албадан эмчлүүлэгсдийн орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэл өглөө.
Уулзалтаар тус клиникийн камерын нэгдсэн хяналтыг Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвтэй шууд холбох замаар 24 цагийн цахим хяналтыг бий болгохоор шийдвэрлэв.
Мөн үүрэг гүйцэтгэж буй харуул хамгаалалтын ажилтны ажиллах орчин нөхцлийг сайжруулах, шаардлагатай тусгай хэрэгслээр хангах, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлд зарим өрөө тасалгааг стандартын дагуу зохион байгуулан засварлахад хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах ажлын хүрээнд шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, сувилагч, мэргэжилтнийг тус төвд бэлтгэн сургах ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд