loader

АХМАД П.ШИНЭ-УЧРАЛ АЛБАН ТУШААЛЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн төрийн алба хаагчдын дунд “Албан тушаалын ур чадвар”-ын уралдааныг 9 сарын турш амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус уралдаанд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч, ахмад П.Шинэ-Учрал оролцож, албан тушаалын тодорхойлолтод заасан ур чадвараа хөгжүүлж, шинийг санаачлан хамт олноо манлайлан ажиллаж, “Тэргүүн байр”-т шалгарчээ.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд