loader

АЛБА ХААГЧИД БОЛОН ХҮМҮҮЖИГЧДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллага Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

            Халдварт болон халдварт бус өвчин, эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж, эмчлэх, хүндрэлээс сэргийлэх зорилгоор зохион байгуулсан дээрх үзлэгт 31 алба хаагч, өсвөр насны 28 хүмүүжигч хамрагдаж, хэвлийн ЭХО, рентген зураг /цээжний/, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг зэрэг багц оношилгоо, шинжилгээ хийлгэлээ.

Мөн биеийн ерөнхий үзлэг, дотор, зүрх судасболон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны нарийн мэргэжлийн эмчид үзүүлснээс гадна аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгсөн байна





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд