loader

“ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга болон “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ-аас “Шилдэг тохижилт, ногоон байгууламж” шалгаруулах уралдааныг зохион байгуулсан.

Уралдаанд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дэд байр эзэлсэн байна.

Тус газар нь Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 га газрыг мод тарьж, ургуулах зорилгоор эзэмшиж, 6 сарын хугацаанд 23,685 мод тарьж, 5,1 кг үрийг бэлтгэсэн байна. Мөн тухайн мод үржүүлгийн талбайг төгөл болгохоор хүлэмж, сүүдрэвч, хашаа, хаяг гэх мэт тохижуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Мөн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас алба хаагчдын дунд тасалгааны цэцэг тарьж, ургуулах аяныг зохион байгуулсны үр дүнд 100 ширхэг ваартай цэцгээр байгууллагынхаа өрөө, тасалгаа, коридороо чимсэн нь уралдааны “Зуунцэцэг” тасалгааг цэцэгжүүлэх төрөлд дэд байрт шалгарлаа.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд