loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА МОД ТАРИХ АЖЛЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд харьяа хорих анги, салбар нэгжүүд тус тусын төлөвлөгөөний дагуу мод тарьж ургуулах, арчлах, хүлэмжийн тариалалт хийх, үрсэлгээ бэлтгэх, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтрах зэргээр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.

Тухайлбал, 409 дүгээр хаалттай хорих анги “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай гурван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үзэглэсэн.

Энэхүү үйл ажиллагаанд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул болон бусад албаны хүмүүс оролцов.

Санамж бичгийг байгуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнОНӨТҮГ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчмууд дээр тулгуурлан, ил талбайд болон хүлэмжид үр, суулгацаар үрсэлгээ хийх, чадавхжуулах, мод тарихаас гадна арчлах, ургуулах цогц тогтолцоог бий болгож хамтран ажиллах, мод бэлтгэх, тарихад шаардагдах хөрс, бордоо, шавж устгалын бодис, усалгааны багаж хэрэгсэл зэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тус хүрээлэнгийн зүгээс модны тарьц суулгац, цэцэрлэгжүүлэлт хийх талбайг хэрхэн ашиглах талаар мэргэжлийн арга зүй, сургалт, гарын авлага материалыг бэлтгэн өгөх, алба хаагч,хоригдлуудыг сургалтад хамруулан мэргэжлийн сертификаттай болгох, мод үржүүлгийн газрыг байгуулах замаар нөөц бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Түүнчлэн “Мод тарих үндэсний өдөр”-өөр намрын мод тарилтын ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, салбар нэгжүүд зохион байгуулж, мод тарих, арчлах, ургуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Алтболд сувиллын газарт Баривчлах төв төгөл байгуулах зорилгоор 3 метр өндөртэй 12 ширхэг нарс мод, 80 см өндөртэй 14 ширхэг гацуур мод тарихын зэрэгцээ Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар намрын мод тариалалтаа эхлүүлсэн байна.


 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд