loader

Цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулав

Цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулав
Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг, хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хорих анги, байгууллагаас оргосон хоригдлыг баривчлахад мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гарган ажилласан Цагдаагийн байгууллагын нэр бүхий долоон алба хаагчид талархал илэрхийлж, талархал, мөнгөн шагналаар шагналаа.
Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл, тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцов.
Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Оргодол” нэгдсэн арга хэмжээний үр дүнгийн талаар талууд санал солилцлоо.

 
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд