loader

“Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг танилцуулах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамтай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг танилцуулах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гаргахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажилд хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн зүгээс үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний салбар дундын зохицуулалтыг хангах зорилго бүхий “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан А/167, А/233 дугаар тушаалаар батлуулсан.

Энэхүү уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль, НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Мөн цахимаар ШШГБ-ын харьяа хорих анги, байгууллагууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд оролцсон. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогч талуудаас хорих байгууллагад явуулж буй нийгмийн ажил, үйлчилгээг шинэ түвшинг гаргаж байгааг дурдаад, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх талаар хамтран ажиллахад, туслалцаа үзүүлэхэд бэлэн боломжтой байгаагаа илэрхийлж байв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд