loader

100 сая мод тарих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын хэмжээнд ажлын хэсэг томилогдон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгж бүр тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу анги, байгууллагууд тодорхой ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор намрын мод тарилтын үйл ажиллагаанд бэлтгэх ажил өрнөж байна. Тухайлбал, 409 дүгээр хаалттай хорих анги нь намрын мод тарилтаар бэлэн суулгацаар 30000 ширхэг мод, 10 кг шар хуайс, хайлаасны үрийг түүх, модны нүх ухах зэргээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Тус анги нь өнөөдрийн байдлаар харандаан үрсэлгээ 47000 ширхэг, үрээр 3 кг, бэлэн суулгацаар 8000 ширхэгийг нийт 55.000 ширхэг модыг үр, харандаа, бэлэн суулгацаар тарьжээ. Харин 2023 оны хаврын мод тарилтад зориулан харандаан үрсэлгээ 2000 ширхэгийг бэлтгэх, үр түүж, нөөцлөх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хийж, гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.  
Цаашид ажлын хэсэг анги, байгууллагууд дээр ажиллан, хөтөлбөрийн явц, үр дүнтэй танилцан, зохих заавар чиглэлийг өгөх юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд