loader

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо 2022” аяны хүрээнд анхны тусламжийн түргэвчилсэн сургалтад хамрагдлаа

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албанаас зарласан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо 2022” аяны удирдамжийн дагуу Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Энэ хүрээнд тус газар нь аймгийн Улаан загалмайн хороотой хамтран алба хаагчдад анхны тусламжийн түргэвчилсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчид зүрх, уушгины сэхээн амьдруулалт, гурвалжин алчуур ашиглан анхны тусламжийн үед хэрэглэх боолтын төрөл, арга техник, хугарал, мултралын үед авах арга хэмжээ, цус алдалтын үеийн анхны тусламж үзүүлэх талаар дадлага, сургуулилт хийжээ. 



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд